Шинэ кино “Аватар”-ын 2010 оны дээд амжилтыг эвдэнэ


Энэ жилийн дөрөвдүгээр сарын 24-нд дэлгэцнээ гарсан уран зөгнөлт “Өшөө авагчид: Төгсгөл” (Avengers: Endgame) кино цуглуулсан орлогоороо алдарт найруулагч Жеймс Камероны “Аватар”-ын 2010 онд тогтоосон дээд амжилтыг эвдэх нь тодорхой болсон тухай “Variety” сэтгүүлд мэдээлжээ.

Тус кино одоогийн байдлаар 2.7892 тэрбум ам.долларын орлого олсноос Хойд Америкт 853 сая, Хятадад 614 сая, Өмнөд Солонгост 105 сая, Бразилд 85 сая ам.доллар тус тус цуглуулаад байгаа аж. Одоо 500 мянган долларын тасалбар нэмж борлуулахад л бүх цаг үеийн хамгийн орлоготой киногоор тодрох юм.

Өмнө нь “Аватар” кино 2010 онд нийтдээ 2.7897 тэрбум ам.доллар цуглуулж, мөн л Жеймс Камероны найруулсан “Титаник”-ийн 1997 оны дээд амжилтыг эвдэж байжээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ