Майк Пенс: Энэ удаа бид Саран дээр зочлоод буцахгүй, тэндээ үлдэнэ

 Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө, “Манай улс “Артемид” хөтөлбөрийн хүрээнд 2024 он гэхэд сансрын нисгэгчдээ Сар руу илгээхийг төлөвлөж байна. Гэхдээ энэ удаа бид саран дээр зүгээр зочлоод буцахгүй, тэндээ үлдэнэ. Бид Саран дээр ашигт малтмал олорлож, өөр гариг дээр удаан хугацаагаар амьдрахад шаардлагатай шинэ технологи боловсруулах болно” гэжээ.

    НАСА буюу Америкийн Сансар судлалын үндэсний газар “Артемид” хөтөлбөрийн эхний шатанд Сар руу нисэх “Орайон” сансрын тээврийн хөлгийг бүтээж дуусаад удаагүй байгаа юм. Артемид нь эртний Грекийн домог дахь Сарны дагина бөгөөд Аполлогийн ихэр эгч аж. Тэгвэл 50 жилийн өмнө 1969 долдугаар сарын 16-нд Саран дээр анх удаа хүн буулгасан НАСА-гийн хөтөлбөр “Аполло” нэртэй байсан билээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ