Төмөр замын тээврийн салбарын орлого 38 хувиар өсчээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас ачаа тээвэр болон зорчигч тээврийн энэ оны эхний хагас жилийн тайланг гаргажээ.
Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 33.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 90.9 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 162.9 (0.5%) мянган тонн, зорчигчид 10.6 (10.5%) сая хүнээр тус тус буурсан байна.
Бүх төрлийн тээврийн орлого 2019 оны эхний хагас жилд 846.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 69.3 (8.9%) тэрбум төгрөгөөр өсчээ.
Авто тээврээр 2019 оны эхний хагас жилд 20.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 89.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.1 (5.4%) сая тонн, зорчигчид 10.6 (10.7%) сая хүнээр тус тус буурчээ.
Авто тээврийн салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 315.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (2.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 13.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 977.2 (8.0%) мянган тонноор өсөж, зорчигчид 40.5 (3.2%) мянгаар буурсан байна. Харин 2019 оны 6 дугаар сард тээсэн ачаа 2.2 сая тонн, зорчигчид 249.5 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 16.0 (0.7%) мянган тонн, зорчигчид 37.1 (17.5%) мянган хүнээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2019 оны эхний хагас жилд 39.0 хувь, экспортын ачаа 35.7 хувь, импортынх 10.7 хувь, дамжин өнгөрсөн ачааных 14.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оны мөн үеэс дотоодын ачааных 0.3 пунктээр, экспортын ачааных 1.7 пунктээр өсөж, харин импортын ачааных 1.7 пунктээр, дамжин өнгөрсөн ачааных 0.3 пунктээр буурсан байна.
Төмөр замын тээврийн салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 335.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (38.2% ) тэрбум төгрөгөөр өсжээ.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 1489.7 тонн, зорчигчид давхардсан тоогоор 477.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 21.6 (1.4%) тонноор буурсан бол зорчигчид 64.1 (15.5%) мянган хүнээр өсчээ.
Харин тээсэн ачаа 2019 оны 6 дугаар сард 268.9 тонн болж, өмнөх сараас 18.9 (7.5%) тонн, зорчигчид 105.6 мянган хүн болж өмнөх сараас 24.1 (29.6%) мянган хүнээр өссөн байна.
Агаарын тээврээр дотоодод 2019 оны эхний хагас жилд 192.3 (40.3%) мянган зорчигч зорчсон, өмнөх оны мөн үеэс 29.4 (18.0%) мянга, олон улсад 285.2 (59.7%) мянган зорчигч зорчсон ба өмнөх оны мөн үеэс 34.7 (13.8%) мянгаар тус тус өссөн байна.
Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 194.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 (7.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин 2019 оны 6 дугаар сард 43.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.4 (27.3%) тэрбум төгрөгөөр өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ