Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ
Монгол Улсын гадаад валютын нөөц сүүлийн хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдэж, дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.
Гадаад валютын нөөц нэмэгдэхэд дараах гурван зүйл нөлөөлсөн гэдгийг Төв банк мэдээлээд буй. Нэгдүгээрт, экспортын голлох түүхий эдийн үнэ, хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Хоёрдугаарт, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт орж ирсэн. Гуравдугаарт, хөрөнгө оруулалт, тэр дундаа Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт тогтвортой байсан нь нөлөөлсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ