АНУ, Орос, Хятад гурван талын цөмийн гэрээ "байгуулна"

Ройтерс агентлаг АНУ-ын дээд тушаалын төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, Женев хотод Орос улстай хийх хэлэлцээн дээр Америк-Орос-Хятадын гурван талын цөмийн гэрээ байгуулж болох юм гэж мэдээлжээ. Шинэ хэлэлцээрээр цөмийн зэвсэг хэрэглэхийг хязгаарлах ёстой юм. Харин Хятад улс ийм хэлэлцээр хийхэд бэлэн байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Орос, Хятадтай байгуулах “шинэ үеийн” хэлэлцээрт цөмийн бүх төрлийн зэвсгийг хамруулахыг хүсч байна гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  мэдэгдсэн билээ.  Тухайлбал, Трамп Осака хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Зиньпин нартай энэ сэдвээр ярилцсан юм гэж тэрээр хэлсэн байна.


Гэрээний тухай асуудал хэлэлцэх Америкийн төлөөлөгчдийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливан тэргүүлэх ажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн туслах Тим Моррисон, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгчид  орох аж. 

Оросын төлөөлөгчдийг гадаад хэргийн яамны орлогч сайд Сергей Рябков тэргүүлэх байх гэж Америкийн тал үзэж байгаа ажээ.

 

С.Инда 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ