Ази, африкчууд өлсгөлөнд нэрвэгдсээр байна
Дэлхийд сүүлийн гурван жил өлсгөлөн тасралтгүй ихэссээр байгаа бөгөөд хоол тэжээл хүрэлцээгүй байдаг хүмүүсийн тоо 10 саяар нэмэгдсэн байна. 2019 оны “Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн салбарын байдал” гэсэн НҮБ-ын илтгэлд ингэж өгүүлжээ.
Эдийн засгийн өсөлт удааширч байгаа орнууд болон олон улсын түүхий эдийн худалдаанаас ихээхэн хараат орнуудад өлөн зэлмүүн хүмүүс илүү олширч байна. Өмнөд Азийн орнуудын иргэд өлсгөлөнд илүүтэй нэрвэгдэж, уг үзүүлэлт 500 саяд хүрч байгаа ажээ. Судлаачид Африкийн байдлыг ноцтой хэмээн тодорхойлсон байдаг. Энд дэлхийн өлсгөлөнгийн түвшин хамгийн их буюу 256 сая хүн бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн жил 820 сая хүн хангалттай хоол тэжээл хэрэглэх боломжгүй байжээ. Өлсгөлөнтэй зэрэгцээд таргалалтын асуудал ч эрчээ авч байна. Бүх нутагт илүүдэл жинтэй хүмүүсийн тоо олширч ялангуяа сургуулийн насны хүүхдүүд үүнд илүүтэй өртөж байгаа ажээ. “2018 онд тав хүртэлх насны хүүхдүүдийн 5,9 хувь буюу 40 орчим сая нь илүүдэлтэй жинтэй байсныг” баримт бичигт цохон тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ