“Чандраяан-2” сансрын хөлгийн нислэгийг хойшлуулжээ
Энэтхэгийн “Чандраяан-2” сансрын хөлгийн нислэгийг техникийн шалтгаанаар хойшлуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
“Чандраяан-2” сансрын хөлгийг Энэтхэгийн зүүн эргийн Шрихарикота дахь сансрын буудлаас орон нутгийн цагаар өнөөдөр 02.51-т хөөргөх хуваарьтай байжээ. Гэвч нислэгээс 56 минутын өмнө хөөргөгч пуужингийн системд техникийн саатал илэрсний улмаас хойшлуулахад хүрчээ.
Нислэгийн дараагийн тов удахгүй тодорхой болно гэж Энэтхэгийн сансрын агентлагаас мэдээлэл хийсэн байна.
150 сая ам.долларын төсөвтэй “Чандраяан-2” хөтөлбөрийн хүрээнд сарны өмнөд туйлд сансрын хөлөг анх удаа газардах ажээ. Энэтхэгийн хөлөг онгоц сарны гадаргууг судлан ус, минерал бодис хайх, газар хөдлөлтийн хэмжилт хийх дээр төвлөрөх юм байна.
Тус хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Энэтхэг нь АНУ, Орос, Хятадын дараа саран дээр сансрын хөлөг буулгасан дөрөв дэхь улс болох билээ.
Б.Төгсөө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ