Хонг Конгт болсон жагсаалаар 28 хүн бэртжээ

Хонг Конгийн засаг захиргааны Бээжинд хэт дуулгавартай бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж 28 хүн бэртсэн тухай “South China Morning Post” мэдээлж байна. Шархдагсдын 11 нь цагдаа ажээ. Хоёр цагдаагийн хурууг тас хазсан гэнэ.  

Хонг Конгийн цагдаагийн газрын дарга Стивен Ло зарим жагсагч ер бусын түрэмгий байдал гарган бусдыг өдөөн турхирсан үйлдлийг эрс буруушаажээ. Жагсагчид цагдаа нар руу лонх, дуулга, бусад эд зүйл шидлэж, хариуд нь цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Цагдаа нар үймээн өдөөсөн 37 хүнийг саатуулсан байна.

Зохион байгуулагчид жагсаалд 115 мянган хүн оролцсон гэж мэдэгдсэн ч цагдаагийн газрын мэдээллээр үүнээс хавьгүй цөөн буюу 28 мянган хүн жагсчээ.


Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ