Хятадын ДНБ энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өсчээ

Хятадын ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) энэ оны эхний хагас жилд 2018 оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өсч 45.093 их наяд юаньд хүрсэн тухай тус улсын Статистикийн газар мэдээлжээ. 

  Хятадын ДНБ-ий өсөлт 2010-2017 онуудад аажмаар тогтмол буурч байжээ. Тус улсын ДНБ-ий өсөлт 2010 онд 10.4, 2011 онд 9.2, 2012 онд 7.8, 2013 онд 7.7, 2014 онд 7.3, 2015 онд 6.9, 2016 онд 6.7 хувьд тус тус хүрчээ. Харин 2017 энэ үзүүлэлт эргэн өсч 6.8 хувьд хүрсэн байна.

 Тус улсын ДНБ өнгөрсөн жил 6.6 хувиар өсч 90.03 юань буюу 13.28 тэрбум ам.долларт хүрсэн ажээ.


Н.Түвшин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ