2019 онд ургамлын тосны тариалалт гурав дахин нэмэгджээ

Энэ жил 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, найм шахам мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал нийтдээ 500 гаруй мянган га-д тариалалт хийлээ. Тариалалтад 337 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна. 2019 онд төлөвлөсөн улаанбуудайн тариалалт найман хувиар буурсан ч, тосны ургамлын тариалалт бараг гурав дахин нэмэгдэж тэжээлийн ургамлын тариалалт 12, бусад үр тарианы тариалалт төлөвлөснөөс 26 хувиар нэмэгджээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж байна. Өнгөрсөн онд хүнсний нарийн ногооны хэрэгцээний 45 хувийг дотоодоос хангасан бол энэ жил 50 гаруй хувийг дотоодоос хангах аж. Мөн ирэх жилийн тариалалтад зориулж 390 шахам мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 125 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ