БНАСАУ-ын Үндсэн хуулийг өөрчилж, Ким Чен Ун тус орны дээд захирагч болов
БНАСАУ-ын Үндсэн хуулийг өөрчилж, Ким Чен Ун тус орны дээд захирагч болов. Тийнхүү Хойд Солонгосын Үндсэн хуульд зохих засвар орууллаа гэж ВВС-гийн Оросын алба мэдээлсэн байна.
Тус орны шинэчилсэн Үндсэн хуулийн дагуу, БНАСАУ-ын төрийн зөвлөлийн даргын хувиар Ким Чен Ун үүнээс хойш Солонгосын бүх ард түмний дээд төлөөлөгч, БНАСАУ-ын армийн дээд ерөнхий командлагч болж байна. Түрүүнд нь уг албан тушаал тус орны цэргийн бүх хүчин чадлыг захирдаг дээд удирдагч гэсэн нэртэй байсан билээ.
Өмнө нь БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга албан ёсоор төрийн тэргүүнд тооцогдож байсан юм. Одоо энэ албан тушаалд Ким Чен Уны шадар хамтран зүтгэгчдийн нэг Чхве Рён Хэ ажиллаж байгаа юм.
ВВС-гийн сурвалжлагч Алистер Колманы тэмдэглэснээр, БНАСАУ хэрэг дээрээ амьд удирдагчгүй бөгөөд юу гэвэл өмнө нь тус орныг удирдаж байсан Ким Ир Сен болон Ким Чен Ир нар мөнхийн удирдагч гэсэн цол хэргэмтэй юм. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ир Сенийг мөнхийн дарга хэмээн1998 онд нэхэн зарлаж, харин түүнийг залгамжлагч Ким Чен Ир Солонгосын Хөдөлмөрийн намын мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний батлан хамгаалах хорооны мөнхийн дарга гэсэн цол хэргэм авчээ.
Үндсэн хуулийн шинэ хувилбарт Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн урьдын адил тодорхойлсон байна.
Өнгөц харахад, энэ нь шалихгүй өөрчлөлт юм. Гэвч тус орны үндсэн хуульд бататгасан өмнөх хэргэм цол болох улс орны цэргийн бүх хүч чадлыг удирддаг дээд удирдагч нь төрийн тэргүүний албан тушаалд бүрэн нийцэхгүй байсан юм” гэж ВВС-гийн Солонгосын албаны редактор Су Мин Хван хэлсэн байна.
Энэ нь, түүнчилэн нь Ким Чен Уныг БНАСАУ-ын тэргүүний албан тушаалд сонгосон зарим зүйл (тэр том хүү нь биш ч, өөрийн эцэг Ким Чен Ирийн залгамжлагч болсон юм) зарим талаар хоёрдмол байдал бий болгож, харин үүнээс гадна, АНУ, Орос зэрэг бусад гүрний удирдагчидтай хэлэлцээ хийх үед түүнийг тэгш бус байдалд оруулж байжээ.
Шинэ Үндсэн хуульд энэ үл нийцлийг арилгасан нь БНАСАУ-ын удирдагч хэлэлцээний үйл явцад идэвхитэй оролцож, орчин үеийн улсын хувиар БНАСАУ-ын нэр хүндийг өргөхөөр эрмэлзэж байгаагийн илрэл болж байж болох юм.
Сүүлийн хоёр жилд БНАСАУ АНУ-тай анх удаа өргөн хэлэлцээ хийсэн билээ. Зургаадугаар сард Дональд Трамп цэрэггүй бүсийн хавиар Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ