Орос, АНУ, Хятадын цэргийн хүч чадлыг дэлгэрэнгүй харьцуулжээ
Улс орнууд хичнээн техник, цэргийн албан хаагчтай вэ?
«Коммерсант» сонин Орос, АНУ-ын цэргийн тоог дэлгэрэнгүй харьцуулсан материалыг тусгай буландаа нийтлэжээ.
Уг сонинд бичсэнээр, Хятадын арми хүчин чадлаараа дэлхийд гуравт орж байна. 2019 онд БНХАУ-ын цэргийн төсөв 177 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь Оросынхоос (46 тэрбум ам. доллар) 3,8 дахин их байна. Харин АНУ цэргийн төсвөөр тэргүүлсээр байгаа бөгөөд армидаа 716 тэрбум ам.доллар зориулж байна.
Хятад улс тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчнээ хөгжүүлэхийг чухалчилдаг аж. Ингэхдээ тус улс цэргийн нисэгчгүй аппаратын экспортоор хэдийнэ хоёрт ордог болжээ. Ийм аппаратыг Египет, Саудын Араб, Пакистан, Казахстан худалдан авдаг байна.
Мөн “Коммерсант” сонин Орос, АНУ, Хятад улс тус бүрийн зэвсэглэлд хичнээн нэгж техник, хүн байгааг харьцуулжээ. Хятад улс 9 үзүүлэлтийн тавд нь өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлсэн байна. Гэхдээ Хятадын зэвсэглэлийн зарим систем ихэд хуучин аж.
Гурван орны армийн цэрэг, офицер:
- Хятад — 2 035 000;
- АНУ — 1 348 000;
- Орос — 1 013 626.
Артиллерийн систем:
- Хятад — 13 420;
- АНУ — 6 894;
- Орос — 5 293.
Байлдааны танк:
- Хятад — 6 740;
- АНУ — 2 831;
- Орос — 3 090.
Тив хоорондын баллистик пуужин:
- Хятад — 70;
- АНУ — 400;
- Орос — 313.
Баллистик пуужин бүхий атомын шумбагч хөлөг онгоц:
- Хятад — 4;
- АНУ — 14;
- Орос — 13.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ