В, С вирус илрүүлэх шинжилгээнд 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ

2018 онд Эрүүл мэндийн даатгалын санд 2.8 сая хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, сангийн орлого 422.3 тэрбум төгрөг болжээ. Орлогын дийлэнхийг нь буюу 72 хувийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүрдүүлсэн байна.

Харин зарцуулалт 2018 онд 311.1 тэрбум төгрөг, үлдэгдэл нь 111.2 тэрбум төгрөг болсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын статистик тоо мэдээллээс харж болохоор байна. Сангийн зарцуулалтыг төрлөөр нь задлаад харвал хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хамгийн их жин дарж байна. Харин хорт хавдар болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд өнгөрсөн онд нэг тэрбум 675 сая төгрөг зарцуулсан бол элэгний В, С вирус илрүүлэх, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнд 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ