Бүх амь үрэгдсэн хүн нууц ажиллагаа явуулдаг байжээ
Баренцевын тэнгист гүний шумбагч хөлөг онгоцонд амь үрэгдсэн бүх арвандөрвөн далайчин Санкт-Петер бургийн цэргийн ангийн бие бүрэлдэхүүнд харъяалагдаж байжээ. Гүний хэмжилт хийдэг энэ шумбагч хөлөг онгоц нууцын зэрэглэлтэй бөгөөд нээлттэй эх сурвалжуудад гүний атомын шумбагч хөлөг онгоцуудыг ашиглагчийн нэрээр нэрлэгддэг байна.
Дээрх цэргийн анги нь Батлан хамгаалах яамны гүний судалгааны ерөнхий газарт захирагддаг бөгөөд харин уг ангийн тухай мэдээлэл “Маш нууц” гэсэн ангилалд багтдаг байна гэж “Фонтанка” сайтад бичжээ.
Ингэхдээ уг ангийн үйл ажиллагааны тухай зарим мэдээг Интернэтээс төвөггүй олж болох бөгөөд тагнуулын үйл ажиллагааг түүний үйл ажиллагааны гол төрөл гэдгийг тэмдэглэж байна.
14 далайчин амь үрэгдсэн нь долоодугаар сарын 2-нд тодорхой болсон юм. Гал гарч, утаанд хордсоноор хүмүүс амь үрэгджээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа, амь үрэгдэгсдийн дунд нэгдүгээр зэргийн долоон ахмад, хоёр Оросын баатар байсныг мэдээлсэн байна.
“Новая газета” сонинд бичсэнээр, амь үрэгдэгсэд Оросын тэнгисийн цэргийн флотын элит офицерууд байжээ. Гал гарах үед бас 4-5 хүн амьд гарч, тэднийг Североморск хотын тэнгисийн цэргийн клиникийн эмнэлэгт хүргэсэн байна.
Таамаглаж байгаагаар, шумбагч хөлөг онгоц зургаан мянга хүртэл метрийн гүнд шунгаж, усан дор цагт 30 узел буюу 50 гаруй км хурдалж чаддаг байна. Мөн 79 метр урт, 7 метр өргөн бөгөөд усны түрц нь хоёр мянга орчим тонн ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ