Иранд АНУ халдвал учирах үр дагаврыг сануулжээ

       Иранд АНУ халдвал, Израилийг “хагас цагийн дотор” устгана гэж Ираны парламентын цөмийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Можтаб Зоннур хэлсэн байна. 

“Хэрвээ АНУ бидэнд халдвал,  Израилть ердөө хагас цаг л оршин тогтоно” гэж түүний хэлснийг  мэдээний “Mehr” агентлаг дурджээ. 

Иранд цохилт өгөхийг 10 минутын өмнө зогсоосон гэж Дональд Трамп хэлсэн нь “улс төрийн хоосон үг” гэж ираны парламентын гишүүн бас тодорхойлсон байна.

Америкийн нисэгчгүй төхөөрөмжийг ираны цэргийн албан хаагчид устгасны хариуд Ираны гурван байгууламжид цохилт өгөх тушаал өгөхөд бэлэн байсан гэж америкийн ерөнхийлөгчилд сэтгүүлчдэд түрүүнд нь мэдэгдсэн юм.

Гэвч Трамп уг ажиллагаа эхлэхээс 10 минутын өмнө олон хүний амь нас үрэгдэж болохыг бодолцон, өөрийн бодлыг өөрчилжээ. 

“Хэрвээ америкчууд өөрсдийнх нь өгөх цохилт амжилттай болно хэмээн үзэж байсан бол, түүнийг цуцлахгүй, гарцаагүй цохилт өгөх байсан хэрэг” гэж Можтаб Зоннур мэдэгдсэн байна.

Иран өндөр   хүчин чадалтай бөгөөд тиймээс халдлага дампуурлаар дуусч болохыг Трампын зөвлөхүүд ойлгох учиртай гэж Ираны хууль тогтоогч хэлжээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ