Дубайн эмирийн гэргий 40 сая ам. доллар аваад алга болжээ
Дубайн эмир, шейх Мохаммед бин Рашидын гэргий гүнж Хая хүүхдүүд болон 40 сая ам. доллар аваад алга болжээ гэж “Сан” сонинд бичсэн байна.
Ингэхдээ тэр бүр хоёрдугаар сарын эхээр алга болсныг тэмдэглэж байна. Эмэгтэй 11 настай охин, 7 настай хүүгийн хамт Германд нуугдаж байгаа байх хэмээн таамаглаж байгаа ажээ.
Сонинд бичсэнээр, гүнж өөрийн аюулгүй байдалд санаа зовох болсноор шейхийг орхин явсан байна. Эмэгтэй Германд ирснийхээ дараа хорогдох эрх олгохыг хүсээд, тэр даруй салах өргөдөл гаргажээ. Тэрээр мөнгийг “шинэ амьдралаа” төвхнүүлэхэд зарцуулсан байна.
Сонинд дурдсанаар, Мохаммед бин Рашидын гэргий ийнхүү оргосон нь Герман болон Арабын нэгдсэн эмирт улсын хооронд дипломатын хямрал үүсгэжээ. Дубайн захирагч гэр бүлийнхээ бүх гишүүнийг буцаан өгөхийг ХБНГУ-ын эрх баригчдаас шаардсан ч, Герман тэднийг өгөөгүй байна.
Гүнж Хайя бинт аль-Хусейн нь Иорданы одоогийн ван хоёрдугаар Абдаллагийн төрсөн дүү юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ