Владимир Путин зоогт яагаад халуун савтайгаа ирсэн бэ?
“Их хорийн” удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр барьсан зоогт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цагаан өнгийн халуунаа барьдаг аяганаас ууж, Японы ерөнхий сайд Шинзо Абэг хундага өргөсний дараа энэ аягаараа АНУ-ын ерөнхийлөгчтэй тулгаж байгаа нь зургаас харагджээ.
Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Владимир Путин тусгай аяганаас цай уудаг байна. Путин энэ аягаар байнга ууж, ийш тийш явахдаа түүнийг авч явдаг гэж Песков тодруулан тайлбарлажээ. “Төрийн тэргүүн янз бүрийн арга хэмжээнд оролцох үеэрээ дулаанаа барьдаг тусгай аяга хэрэглэдэг” гэж тэр хэлсэн байна.
Ерөнхийлөгч 2014 онд нэг хэвлэлийн хуралд анх удаа ийм аягатай иржээ.
“Путин хэвлэлийн хурлын үеэр төдийгүй, ажлын өрөөндөө болон ийш тийш томилолтоор явахдаа халуун аягаар цай уудаг. Ийм аягыг ерөнхийлөгчид тусгайлан захиалж хийлгэсэн юм гэж Песков тэгэхэд хэлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ