Британийн парламентын 00-ийн өрөөнүүдээс кокаины ул мөр илэрсэн гэнэ
Сэтгүүлчид нууцаар шалтгалт хийснээр есөн 00-ийн өрөөний дөрвөөс нь хориглосон бодисын ул мөр олдсон байна.
Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж бичжээ.
Мансууруулах бодисын ул мөрийг олохоор арчдас авдаг тусгай цаас хэрэглэжээ. Энэ цаасыг хэрэглэх нь маш хялбархан бөгөөд цайвар-ягаан өнгийн цаасыг задлаж, сонгож авсан гадаргууг арчихад л болох гэнэ. Хэрвээ тэнд кокаины ул мөр байх аваас, цаас хөх өнгөтэй болдог байна.
Парламентын гишүүн Майкл Фэллон, Стивен Крэбб нарын ажлын өрөөний хажуу дахь 00-иос ийм ул мөр илэрчээ. Харин Их Британийн ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөж буй гол хүн болох Лондон хотын дарга асан, ГХЯ-ны тэргүүн асан Борис Жонсоны ажлын өрөөний ойролцоохи жорлонгоос сэжигтэй бодис илрээгүй ажээ.
Парламентын гишүүд, тэдний урьсан зочид, дээд тушаалын төрийн албан хаагчид болон парламентад ажилладаг сэтгүүлчдийн л ордог “Strangers 'Bar” баарны эсрэг талын 00-ийн өрөөнөөс кокаины ул мөр илүүтэй илэрсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ