Зэсийн ханш жилийн өмнөхөөс 12 хувиар буурлаа

Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны дундаж үнэ тавдугаар  сард 1284 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар буурлаа.  “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэсийн дундаж  ханш мөн сард 6018 ам.доллар байсан бол төмрийн хүдрийн дундаж үнэ 100 ам.долларт хүрлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн ханш 12 хувиар буурсан бол төмрийн хүдрийн үнэ 51 хувиар өсжээ. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ  тавдугаар сард 84 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн хэдий ч өмнөх сараас 3 хувиар буурлаa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ