Буриадад “Ан-24” онгоц ослын буулт хийх үед хоёр хүн амь үрэгджээ


 

Буриадын Нижнеангарск хотын нисэх буудалд “Ангара” компанийн “Ан-24” онгоц ослын буулт хийх үед хоёр хүн амь үрэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

 

Нижнеангарск-Улаан-Үд чиглэлийн “Ан-24” онгоцонд 43 зорчигч, үүний дотор нэг хүүхэд  байжээ. Онгоц хөөрсний дараахан нэг хөдөлгүүр нь ажиллахаа больсон тул нисэх багийнхан Нижнеангарскийн нисэх буудалд эргээд ослын буулт хийхээр шийдвэрлэжээ.

 

ОХУ-ын Буриадын тэргүүн Алексей Цыденовын хэвлэлийн төлөөлөгч Алексей Фишев мэдээлэл хийхдээ, ““Ослын буултын үеэр онгоц нисэх зурвасаас 100 метр халин цэвэрлэх байгууламжийн барилгыг мөргөж шатсан. Түймрийг шуурхай унтраасан ба хоёр нисгэгч газар дээрээ нас барж, бүх зорчигч эсэн мэнд аврагдлаа. 33 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, дөрвийг нь хэвтүүлэн эмчлэх болов. Алексей Цыденов осолд өртсөн бүх хүнд шаардлагатай тусламж үзүүлэхийг даалгасан бөгөөд байдлыг бүрэн хянаж байна” гэжээ.

 

Б.Туг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ