Цаг уурчид Европ даяар улам их халахыг анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд Европын дийлэнх оронд ер бусын халуун болж, Герман, Польш, Чехэд зургадугаар сарын бүх цаг үеийн хамгийн өндөр агаарын температур бүртгэгджээ. Польшийн Радзин хотод +38.2, Германы Кошенд +38.6, Чехийн Доксанид +38.9 градус хүртэл халсан тухай “ВВС” агентлаг уламжлав.

Үүнд Хойд Африкаас түрж буй халуун агаарын урсгал “буруутай” аж. Цаг уурчид ойрын өдрүүдэд Европ даяар улам их халахыг анхааруулж байна. Тус тивийн ихэнх оронд байгалийн гамшгийн ягаан өнгийн түгшүүр зарлаж, иргэддээ зөвлөмж гарган түймрээс сэрэмжлэхийг уриалжээ.

Европын дийлэнх хэсэгт өнөөдрөөс +40 градусаас дээш халах төлөвтэй. Францад 2003 онд хэт халууны улмаас 15 мянган хүн нас барсан гэдэг билээ.    

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ