Бразилийн Ерөнхийлөгчийг дагалдаж явсан офицер 39 кг хар тамхитай саатуулагджээ


Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруг “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад дагалдаж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тэнгисийн цэргийн түрүүчийг Испанийн Севилийн нисэх буудалд саатуулжээ.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болох Осакаг зорьсон Бразилийн төлөөлөгчдийн онгоц Севильд түр буудаллахад Бразилийн нисэх хүчний 38 настай түрүүч Силва Родригесийн тээшнээс 39 кг кокаин хар тамхи илэрсэн тухай “Record TV” мэдээлж байна.

Осака руу тусдаа онгоцоор нисч байсан Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару болсон үйл явдалтай холбогдуулан “Твиттер” хуудсандаа бичихдээ, Батлан хамгаалахын сайддаа Испанийн хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж, түрүүчийн гэм буруу тогтоогдвол хуулийн дагуу шүүхийг даалгасан гэжээ.

Б.Сансар     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ