Орост Гүржээс дарс импортлохыг хориглохоор зэхэж байна
Оросын хөдөө аж ахуйн яам тус улсын томоохон худалдааны сүлжээнүүдээс Гүржээс импортлодог дарсны хэмжээний тухай мэдээлэл цуглуулж эхэлсэн тухай “Коммерсантъ” сонин мэдээлжээ. Тус сонины үзэж буйгаар, Гүржээс дарс импортлоход хориг тавихаар ийнхүү бэлтгэж байгаа аж.
Хоёр өдрийн өмнө Оросын Хэрэглээний хяналтын газар сүүлийн жилүүдэд Гүржээс оруулж ирдэг дарсны чанар эрс муудсан тул тус бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгаснаа мэдэгдсэн юм.
Энэ сарын 20-нд Олон улсын парламент хоорондын ортодокс шашны чууланы үеэр Оросын Төрийн думын тэргүүн Гүржийн парламентын даргын сандалд сууж үг хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэн өнөөг хүртэл үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, цуглааныг өдөөсөн юм.
Тэр үйл явдлын дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Гүржийн хоорондын агаарын шууд харилцааг ирэх долдугаар сарын 8-наас зогсоох тухай зарлиг гаргасан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ