2026 оны өвлийн олимпийн наадам Милан ба Кортина д’Ампеццод болно
Швейцарийн Лозанн хотод ашиглалтад орсон ОУОХ-ны шинэ байранд тус байгууллагын ээлжит чуулган болж, 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох санал хураалт болжээ. Санал хураалтын дүнг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах таниулцуулсан байна.
Италийн Милан ба Кортина д’Ампеццо хотууд 47 санал авч өвлийн XXV олимпийг хүлээн авахаар шалгарчээ. Харин Шведийн Стокхолм ба Оре хотууд 32 санал авч, нэг сонгогч түдгэлзжээ.
Цагаан олимпийг хүлээн авахын төлөө өрсөлдсөн Канадын Калгари, Туркийн Эрзурум, Австрийн Грац, Швейцарийн Сьон, Японы Саппоро хотууд өмнөх шатуудад хасагдсан юм.
Италид өмнө нь гурван удаа олимпийн наадмыг зохион байгуулснаас Кортина д’Ампеццод 1956 оны өвлийн, Ромд 1960 оны зуны, Туринд 2006 оны өвлийн олимп тус тус болж байжээ. Харин Шведийн Стокхолм хот 1912 оны зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан түүхтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ