Ким Чен Уныг цөмийн зэвсгээ хураахад бэлэн биш байна хэмээн үзэж байна

АНУ-ын батлан хамгаалах яамны Тагнуулын газрын тэргүүн ингэж мэдэгджээ.

  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  цөмийн зэвсэг хураахад бэлэн биш байна хэмээн америкийн цэргийн тагнуулын албаны төлөөлөгчид үзэж байгааг РИА Новости агентлаг уламжилжээ. 

  АНУ-ын батлан хамгаалах яамны цэргийн  тагнуулын газрын захирал Роберт Эшли өөрийн албаны телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэглэжээ.

         Ким Чен Ун цөмийн зэвсгээ хураахад хараахан бэлэн биш байгааг тагнуулын албаны мэдээ гэрчилж байна гэж тэр хэлжээ. Одоо манай байгууллага БНАСАУ-ын цөмийн чадавхид үнэлгээ өгөхийн тулд бүхнийг хийж байна гэж Эшли бас тэмдэглэжээ. 

АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөлөгч Стивен Биган Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын яриа хэлцээ сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа түрүүнд нь илэрхийлсэн юм. 

Цөмийн зэвсэг хураах гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэйг хоёр тал одоо болтол тодорхойлоогүй байгаа гэж тэр хэлсэн байна.

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын эсрэг  авсан хориг арга хэмжээг өмнө нь дахин сунгасан юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ