Улсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ

          Оросын Тоскийн мужийн Северск хотын гимназийг төгсөгч Александр Путин Улсын нэгдмэл шалгалтад орос хэл, математик, физикийн хичээлээр хамгийн дээд буюу 300 оноо авсан нууцаа дэлгэжээ. Тэрээр янз бүрийн олимпиадад тогтмол оролцож байсан нь даалгавар гүйцэтгэх туршлага суулгаж, оюун ухаанаа төвлөрүүлэх, шалгалтад сэтгэл зүйн хувьд бэлдэх дадал суулгасан аж.

            Тэрээр түүнчлэн Улсын нэгдмэл шалгалтын бүх ажлыг коодолдог тул шалгагчид хэнийхийг үнэлж буйгаа мэдэх боломжгүй тул шударга болсныг үнэлжээ.

            Оросын Ерөнхийлөгчтэй ижил овогтой Александр Путин багаасаа энэ талын элдэв хошигнол, егөөдөлд дасчихсан гэнэ. Тэрээр Москвагийн Физик, математикийн дээд сургуульд элсэх төлөвлөгөөтэй аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ