Доналд Трамп Иранд агаарын цохилт өгөх тушаалаа цуцлаагүй гэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд агаарын цохилт өгөх тушаалаа цуцлаагүй, ердөө л хойшлуулсан гэж мэдэгджээ.

Тэрээр “Twitter” хуудсандаа, “Намайг Иранд агаарын цохилт өгөх тушаалаа цуцалсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлж байна. Би тушаалыг одоогийн шатанд гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн юм” гэж бичсэн байна.

Ираны зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын нисгэгчгүй “RQ-4” тагнуулын онгоцыг сөнөөсөн билээ. Үүний хариуд АНУ Ираны гурван объектод цэгэлсэн агаарын цохилт өгөх ажиллагааг бэлдсэн гэж мэдэгдсэн билээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ