Путин: Курилийн арлуудыг Японд өгөхгүй
Оросын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн “Россия-1” сувгийн хөтлөгч Сергей Брилёвтай ярилцахдаа, Курилийн арлуудыг Японд өгөх боломжтой эсэхийг тайлбарлажээ. Төрийн тэргүүний хэлсэнийг Интерфакс агентлаг иш татан дурдсан байна.
“Бидэнд ингэх төлөвлөгөө байхгүй” гэж ерөнхиййлөгч хэлсэнийг тэд уламжилжээ.
Эдгээр аралд Оросын далбааг буулгахгүй гэж тэр тодруулж хэлсэн байна. Үүнээс гадна, Орос улс Алс Дорнодыг бүхэлд нь болон Өмнөд Курилийн арлуудыг хөгжүүлэх бодолтой байна гэж Путин мэдэгджээ. “Эдийн засаг, загас агнуурын болон бусад салбарыг хөгжүүлэх энэ бүх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Бид тэндхийн дэд бүтцийг хөгжүүлнэ” гэж тэр тэмдэглэсэн байна.
Японы засгийн газар зургааудугаар сарын сүүлчээр гарын үсэг зурах ёстой байсан найрамдлын гэрээний тухай ерөнхий хэлэлцээрийг Оростой байгуулахаас татгалзахаар шийдвэрлэсэн нь энэ сарын эхээр тодорхой болсон билээ. Тухайлбал, Японы тал 1956 оны ЗСБНХУ, Японы хамтарсан тунхаглалыг нотлох бодолтой байжээ. Энэхүү тунхаглалд Зөвлөлтийн тал найрамдлын гэрээ байгуулсаны дараа Курилийн өмнөд хэсгийн Шикотан, Хабомаи арлыг Японд шилжүүлэн өгөхөд бэлэн байгааг мэдэгдэж байжээ.
Өмнөд Курилийн арлын нутаг дэвсгэр Орос улсын харъяанд байгааг Япон эс хүлээн зөвшөөрч, Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлыг өөрийн хяналтад буцаан авахыг шаарддаг байна. Орос улс Курилийн арлууд Оросынх байх нь зүй ёсны бөгөөд эдгээр аралууд дэлхийн хоёрдугаар дайны дүнд ЗСБНХУ-д шилжсэнийг байнга сануулж байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ