Дэлхийд хичнээн цөмийн цэнэгт хошуу байгаа вэ?


Дэлхийд асар олон хүн атомын эрчим хүчний аюулын тухай асуудлыг шүүн хэлэлцэж, харин засгийн газар аж үйлдвэрийн энэ төрлийн аюулын тухай үнэнийг нуухын тулд элдвийг хийдэг байна.  Гэтэл тэргүүлэх гүрнүүдийн цөмийн хүч нөөц үргэлжлэн нэмэгдэж,  хөтөлбөр нь эдгээрийн цөмийн сан хөмрөгийг зузаатгасаар  байгаад  мэргэжилтнүүд  л санаа зовдог байна. 

Стокгольмын  энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн мэдээгээр, энэ оны эхээр дэлхийд 13 мянга 865 цөмийн цэнэгт хошуу байгаа нь 2018 оны  эхнийхээс 600-гаар цөөн байжээ.

Харин энэ 14 мянга орчим цөмийн цэнэгт хошуу чухам ямар ямар улсад байдаг  вэ?  Энэ нь АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, Хойд Солонгос юм.  Дээрх хүрээлэнгийн тооцоолсноор,  одоо  нийтдээ 2000 орчим цөмийн цэнэгт хошуу өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ажээ.  АНУ, Орос, цөмийн зэвсэгтэй гол орнуудад дэлхийн нөөцийн 90 гаруй хувь нь байгаа юм. АНУ 6185, Орост  6500 цэнэгт хошуу байсан нь бараг тэнцүү болохыг дээрх хүрээлэн дурдсан байна.

АНУ, Орос, түүнчилэн бусад цөмийн зэвсэгтэй улс өөрсдийн нөөцийг идэвхитэй шинэчилж байгаа ажээ.  Жишээ нь, 2018 онд АНУ цэргийн төлөвлөлт болон ажиллагаанд цөмийн зэвсгийн  гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм.  Энэтхэг, Пакистан хоёр цөмийн зэвсгийн сангаа зузаатгасаар байна гэж дээрх хүрээлэнгийн төлөөлөгч Шеннон Кайл хэлжээ. 

Шинжээчийн дурдсанаар, Энэтхэг улс 130-аас 140 хүртэл, Пакистан 150-иас 160 хүртэл цөмийн цэнэгт хошуутай байгаа ажээ.  Британи 200, Франц 300, Хятад 290 цөмийн цэнэгт хошуутай гэнэ. Израильд 80-ас 90 хүртэл тооны цөмийн цэнэгт хошуу байгаа аж.  Харин Хойд Солонгос  20-иос 30 хүртэл цэнэгт хошуутай гэж үүздэг байна.  


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ