Путин: Орос, АНУ яриа хэлэлцээ хийх замаар л зөвшилцөлд хүрч чадна

Хүч хэрэглэх аргаар зорилгодоо хүрч чадахгүй, үүнийг хоёр тал ойлгож байгаа гэж Оросын удирдагч үзэж байна.

Яриа хэлэлцээ хийх замаар л Орос, АНУ-ын харилцаанд зөвшилцөлд хүрэх боломжтой гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин итгэлтэй байна. Тэр  америкийн удирдагч Дональд Трампын  бодлогын тухай телевизийн НТВ сувгийн хөтлөгчийн  асуултад хариулахдаа ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Аль нэгэн улс ямар нэг аргаар Оросыг  “дарахаар” оролдож байна хэмээн би үзэхгүй байна гэж Путин тэмдэглээд, “ингэх магадлал бага” гэдгийг бүгд ойлгож байгаа гэж онцлон дурджээ. Харин тэр яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна   . 

Пүрэв гарагт Путин телевизийн шууд ярилцлагын үеэр хэлэхдээ,  манай орон өөрийн үндэсний ашиг сонирхолоос  няцлаа ч гэсэн, ирээдүйд Орост өрнөдийнхөний хандах  хандлагад эрс өөрчлөлт гарна хэмээн хүлээх хэрэггүй гэж мэдэгдсэн юм. АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг  эдийн засагт дэлхийн хэмжээний өрсөлдөгч хэмээн үздэг бөгөөд тиймээс Орос орныг тогтоон барих бодлогоо үргэлжлүүлнэ гэж  оросын төрийн тэргүүн үзэж байна.

Оросын ерөнхийлөгч АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухай нэг  бус удаа ярьж байсан билээ.  Өнгөрсөн оны сүүлчээр Путин, Трамп хоёр биечилэн уулзаж болох байсан ч, ингэж уулзахыг Вашингтоны засаг захиргааны санаачлагаар цуцласан юм. Үүний дараа тэд ганц  удаа л утсаар ярьжээ. 

Ерөнхийлөгч нар ирэх долоо хоногт   Японы Осака хотод болох их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр биечилэн ярилцах боломжтой юм.  Трамп Путинтэй уулзаж ярилцах бодолтой байгаагаа нотложээ. Орос, Хятадтай харилцаагаа  цэгцлэхийг хүсч байна гэж тэр хэлсэн байна.

Өчигдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр  эх орон нэгтнүүдийнхээ асуултад 17 дахь удаагаа хариулав. Төрийн тэргүүн Оросын иргэдтэй 4 цаг 8 минутын турш ярилцсан байна. Энэ хугацаанд тэр 81 асуултад хариулжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ