Оросын бөмбөгдөгч онгоцууд Японы агаарын хилийг зөрчжээ
Оросын зэвсэгт хүчний “Ту-95МС” бөмбөгдөгч онгоцууд өчигдөр өглөө хоёр удаа Японы агаарын хилийг зөрчсөн тул тус улсын нисэх хүчин түгшүүрээр сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн тухай “NHK” телевиз мэдээлжээ.
Оросын бөмбөгдөгч онгоцууд Японы Окинавагийн арлууд болон Токио хотоос өмнө зүгт Номхон далайд оршдог Хачидожима арлын орчимд хил зөрчсөн гэж “Kyodo” агентлаг уламжилсан байна.
Агаарт хөөрсөн Японы сөнөөгч онгоцууд Оросын бөмбөгдөгч онгоцуудын нислэгийг тус улсаас холдтол хянан дагаж нисчээ. Харин Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэхдээ, тус улсын “Ту-95МС” бөмбөгдөгч онгоцууд Номхон далайд урьдчилан төлөвлөсөн нислэг үйлдсэн ч аливаа улсын агаарын хил зөрчөөгүй гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ