Бернар Арно 100 тэрбум доллараас их хөрөнгөтэй дэлхийн гурав дахь хүн боллоо

Францын 70 настай бизнесмен Бернар Арно “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, “Amazon”-ы Жефф Безос нарын араас 100 тэрбум ам.доллараас их хөрөнгөтэй дэлхийн гурав дахь хүн болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Түүний удирддаг “Louis Vuitton Moët Hennessy” группын нэгж хувьцааны ханш он гарсаар даруй 43 хувиар өсч 368.8 еврод хүрчээ. Үүнийг даган түүний эзэмшдэг хөрөнгийн үнэлгээ ч огцом нэмэгдэн 100 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Европын хамгийн баян хүн Бернар Арногийн хөрөнгө Францийн ДНБ-ий гурван хувьтай тэнцэх болсоын “Bloomberg” онцолсон байна.

Тэрээр буяны үйлсэд гар татдаггүй нэгэн ба шатсан Парисын Дарь эхийн сүмийг сэргээхэд 300 сая евро хандивлажээ. Бернар Арно түүнчлэн урлагийн маш ховор цуглуулгатай гэнэ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ