Меркель Зеленскийтэй уулзаж байх үедээ цахилгаанд цохиулсан мэт чичирч байжээ
Берлинд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтаж байхдаа Германы канцлер Ангела Меркелийн бие тавгүйрхэсэн байна. Сэтгүүлчид энэ үеийн бичлэгийг хийжээ.
Их халуун байснаас болоод Меркелийн бие эвгүйрхэсэн байж болох юм гэж хэвлэлд бичсэн байна.
Төрийн дуулал эгшиглэхийг хүлээн улстөрчид улаан хивсэн дээр зогсож байх үед Меркель дагжин чичирч эхлэсэн нь бичлэгээс харагдаж байна. Меркель чичирч байгаагаа мэдэгдэхгүй гэхдээ гараа хөдөлгөж байжээ.
Сүүлд нь канцлер сэтгүүлчдэд хэлэхдээ, шингэн дутагдсанаас болоод бие эвгүйрхэсэн гэж тайлбарласан байна.
Хэдэн стакан ус ууснаар, бие гайгүй болсон гэж тэр хэлжээ
Хажууд нь эмэгтэй хүний бие муудаж байхад ямар ч арга хэмжээ авалгүй, зүгээр зогсоод байсан гэж зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Зеленскийд зэмлэсэн байна. Украины төрийн тэргүүн үүнд хариулахдаа, Германы канцлер огт аюулгүй байдалд байсан хэмээн мэдэгджээ.
.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ