Хууль бус цагаачдыг Америкаас албадан гаргах ажиллагаа ирэх долоо хоногт эхэлнэ
АНУ-ын Цагаачлал ба гаалийн цагдаагийн газар ирэх долоо хоногоос олон сая хууль бус цагаачдыг тус улсын газар нутгаас албадан гаргаж эхлэх ажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Twitter” хуудсандаа “жиргэсэн” байна.
Тэрээр, “Дараагийн долоо хоногт АНУ-ын Цагаачлал ба гаалийн цагдаагийн газар АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирсэн гадаадын сая сая иргэдийг албадан гаргаж эхэлнэ. Тэд орж ирсэн шигээ хурдан гарч явах болно” гэж бичжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ