АНУ Ираны объектод агаараас цохилт өгөх бодолтой байгааг НҮБ-д мэдэгджээ
АНУ-ын засаг захиргаа Ираны нутаг дахь нэг байгууламжид агаараас цохилт өгөхөөр төлөвлөж буй санааг хэлэлцэж байгаа ажээ. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэнэ.
Телевизийн RT суваг НҮБ-ын учрыг мэдэх дипломатчдын хэлснийг иш татахдаа, Иранд уран боловсруулж байгаа тухай Ираныг саяхан мэдэгдсэний дараа Цагаан ордон энэ шийдвэрийг хэлэлцсэн байна.
“Энэ нь агаараас бөөн хүчээр бөмбөгдөхийг хэлж байгаа бөгөөд гэхдээ ганцхан тодорхой объектоор хязгаарлагдана” гэж мэдээнд өгүүлжээ.
Ингэхдээ энэ хэлэлцээнд дээд тушаалын цэргийнхэн, түүнчилэн Пентагоны төлөөлөгчид, ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхүүд оролцож байгаа аж.
АНУ-ын удирдагч өөрөө Ираны асуудлыг ямарваа байдлаар цэргийн аргаар шийдвэрлэхийг нэг их хүсэхгүй байгааг бас тодруулан тайлбарлаж байна. Гэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн зөвлөмжийн дагуу ажиллахыг зөвшөөрч болох гэнэ.
Ираны чухам ямар цөмийн байгууламжид цохилт өгч болохыг одоогоор тодруулахгүй байна.
АНУ Ираны эсрэг авах бүх хувилбар, түүний дотор хүчний хувилбарыг хэлэлцэж байна гэж Помпео өмнө нь мэдэгдсэн юм. Ингэхдээ Оманы хоолойд шингэн тээгч хөлөг онгоцуудад халдсаны бурууг тэр Иранд тохоод, Ираны тал халдлага үйлдсэнийг нотлох хангалттай баримт АНУ-д бий гэжээ.
Вашингтоны засаг захиргааны үзэж байгаагаар, АНУ Ираны зүгээс учирч буй гэх аюулын хариуд Ойрхи Дорнод руу нэмэлт цэрэг илгээх бодолтой байна.
Ройтерс агентлаг АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанханы хэлснийг иш татахдаа, бүс нутагт цэрэг илгээх нь Оманы хоолойд хоёр шингэн тээгч хөлөг онгоцонд халдсантай холбоотой байж болох юм гэдгийг тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ