Хятадад газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэсдийн тоо 11-т хүрэв
Хятадын төв телевизийн мэдээлснээр, тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 11-т хүрч, 122 хүн бэртэж гэмтжээ. Үүнээс өмнөхөн зургаан хүн амь үрэгдэж, 75 хүн бэртсэн тухай мэдээ цацагдаж байжээ.
Орон нутгийн цагаар өчигдөр 22:50-д Сичуан, Гуйжоу мужуудын зааг дээр 5.9 магнитудын газар хөдөлсөн аж. Газар хөдлөлтийн голомт Сичуан мужийн Чаннин дүүрэгт 10 км-ийн гүнд бүртгэгджээ.
Тэгвэл өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07:34-т Сичуан мужид дахин газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт тус мужийн Ибин дүүрэгт 17 км-ийн гүнд байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ