Аргентин даяар өдөржин тог тасарчээ


Аргентины цахилгаан дамжуулах систем доголдлын улмаас бүрэн унтарч тус улс даяар өчигдөр өглөөнөөс өдөржин тог тасарчээ. Доголдлыг орон нутгийн цагаар 20.15 цагт үндсэндээ арилгаж, хэрэглэгчдийн 98 хувьд цахилгаан түгээж эхэлсэн байна.

Хэрэглэгчдийн хоёр хувьд тухайн бүс нутгийн транформаторын дэд станцуудад гэмтэл гарснаас үүдэн цахилгаан хүрэхгүй байгаа тухай Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри мэдэгджээ.

Аргентинаас гадна тус улстай нэгдсэн цахилгаан дамжуулах системтэй Уругвай, Чили, Бразил, Парагвайн зарим хэсэгт мөн тог тасрахад хүрчээ. Юуны учраас ийм өргөн цар хүрээтэй доголдол гарсныг шалгаж эхэлсэн байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ