НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.


Тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулав. 


Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч,


30 мянган төгрөгийн азтан-24,818

100 мянган төгрөгийн азтан-2,434

1 сая төгрөгийн азтан- 254

5 сая төгрөгийн азтан-19

10 сая төгрөгийн азтан-2

50 сая төгрөгийн 1 азтан  тус тус тодорлоо.

Харин Супер шагналын сугалааны дугаар 46053913 байж 50,000,000 төгрөгийн нэг азтан тодорлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ