ШХАБ-ын уулзалтад оролцогч орнуудын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нарын хөлөглөдөг нисэх онгоцууд
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалт Киргизийн нийслэлд саяхан болсон билээ. Дээд хэмжээний уулзалтад оролцогч орнуудын ерөнхийлөгч болон ажиглагч орнуудын тэргүүн нар ирсэн юм. “Sputnik Кыргызстан ” сайт эдгээр орны удирдагчид ямар ямар нисэх онгоц хөлөглөн ирснийг харуулжээ.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев A321-211(CJ) Airbus нисэх онгоцоор иржээ.
Владимир Путин Бишкек хотод өөрийн ИЛ-96 нисэх онгоцоор ирсэн байна.
Афганистаны ерөнхийлөгч Мохаммад Ашраф Ганигийн Boeing 737-300 нисэх онгоц.
Беларусын төрийн тэргүүн Александр Лукашенко Кыргызстанд Boeing 767-300 нисэх онгоцоор иржээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн Boeing 747-400 нисэх онгоцоор ирсэн байна. Тэр ШХАБ-ын дээд хэмжээнд оролцсон төдийгүй, БН Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков төрийн айлчлал хийхээр ирсэн БНХАУ-ын дарга Ши Зиньпинийг нисэх буудалд угтжээ. Ши Зиньпин төрийн Air China компанийн Boeing 747-800 нисэх онгоцоор ирсэн байна.
Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга албан ёсны айлчлал хийхээр зургаадугаар сарын 12-нд Бишкек хотод ирсэн юм.
Энэ бол Пакистаны засгийн газрын тэргүүн Имран Ханын Gulfstream 450 нисэх онгоц юм.
Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн Boeing 767-300 нисэх онгоц.
Ираны ерөнхийлөгч Хасан Руханигийн Airbus А 340-300 нисэх онгоц.
Тажикийн удирдагч Эмомали Рахмон Boeing 737-800 нисэх онгоцоор нисдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ