Бразилийн 300 хотод 45 сая хүн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаялт зарлав
Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн эхэлсэн Бразилийн 300 хотод 45 сая хүн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсч, ажил хаялт зарласан тухай “Todo Noticias” телевиз мэдээлж байна.
Бразилийн томоохон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн Жаир Болсонаруг Ерөнхийлөгч болсноос хойш ийн хамгийн том ажил хаялт зарлажээ. Олон хотод эсэргүүцлийн жагсаалын улмаас зам хаагдаж, нийтийн тээвэр ажиллахаа больжээ.
Сан Паулу, Рио Де Жанейро, Фосду Игуасу хотуудад жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Америкийн цомын тэмцээн үзэхээр ирсэн олон орны жуулчид, хөгжөөн дэмжигчид ажил хаялтын улмаас хүнд байдалд оржээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ