Далбаа тэвэрсэн Трампын зураг сүлжээнд гайхширал төрүүлэв

Төрийн далбааны өдрийг тэмдэглэх үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп америкийн далбааг тэвэрснээр  нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн  эгдүүлцлийг төрүүлсэн байна. Цагаан ордон зургаадугаар сарын 14-нд энэ зургийг Твиттерт тавьжээ.

Уг зургийг нэг жилийн өмнө авсаныг тэмдэглэж байна. Тэгэхэд америкийн төрийн тэргүүн  үг хэлж дуусаад,   тайзан дээгүүр явж, америкийн талбааг хэсэг зуур тэврэн, танхимд суугаа хүмүүс рүү харан инээмсэглэж байжээ.

Төрийн бэлгэдэлд Трамп ингэж хандсан нь нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулсан байна. “Таны манай далбаанд хүндэтгэлгүй хандаж байгааг харсанаар энэ зураг олонхи ахмад дайчин, цэргийн албан хаагчийн дургүйг хүргэж байна. Ямар нэг порно-од шигээр далбааг тэвэрч болохгүй. Муухай юм” гэж  нэг хэрэглэгч бичжээ.

“Миний нөхөр болон хүүхдүүд энэ далбаан дор байлдааны ажиллагааны бүсэд амь насаараа дэнчин тавьж байсан юм. Энэ муухай, хүндэтгэлгүй зургийг зайлуулаач” гэж өөр нэг хэрэглэгч эмэгтэй бичсэн байна.

Америкийн удирдагч төрснийхөө 73 дахь өдрийг энэ  төрийн баярын өдөр тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ