Путин Орос, Украины харилцаа сэргэнэ хэмээн үзэж байна

Владимир Путин  телевизийн “Мир” сувагт ярилцлага өгөхдөө, Орос, Украины харилцаа сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Бид харилцаагаа сэргээх нь гарцаагүй. Украины шинэ удирдлага  Украин, Оросын харилцааг сэргээх чиглэлээр, дотоод асуудлаа шийдвэрлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж чадна гэдэгт би найдаж байна” гэж тэр хэлжээ.

Украины шинэ эрх баригчид тус орны дотоод асуудлуудыг зөвтгөхийн тулд  Орост дайсагнан хандахгүй хэмээн Оросын удирдагч бас найдаж байна.

Путин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечилэн танилцана гэдэгт найдаж байгаагаа зургаадугаар сарын 7-нд илэрхийлсэн юм.  Украины шинэ удирдагч “одоогоор яах нь мэдэгдэхгүй байна” гэж тэр хэлжээ.  Миний бие  Украины удирдагчтай уулзахаас татгалзахгүй, гэхдээ хэн ч ингэж уулзах санал одоогоор тавиагүй байгаа  гэж Путин бас тэмдэглэсэн байна.

Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Путин, Зеленский нар  уулзах эсэхийг тавдугаар сарын 31-нд тайлбарлахдаа, давын өмнө Украины тал Минскийн тохиролцоог биелүүлж, түүнчилэн тусгаар тогтнолоо бие даан зарласан хоёр бүгд найрамдах улсын төлөөлөгчидтэй шууд хэлхээ холбоо тогтооход” бэлэн байгаагаа нотлох ёстой гэж мэдэгдсэн билээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ