Оросын армийн зэвсэглэлд шинэ “Удав” гар бууг нийлүүлж эхэллээ


Оросын армийн зэвсэглэлд шинэ “Удав” гар бууны эхний хэсгийг нийлүүлсэн тухай “ЦНИИТОЧМАШ” үйлдвэрийн ерөнхий захирал Альберт Баков мэдээлжээ.

9х21 мм-ийн сумтай “Удав” нь Орост 1951 оноос хэрэглэсээр ирсэн Макаровын гар буугийн халааг авах юм байна. “Удав” гар буу улсын туршилтыг амжилттай давж зэвсэглэлд шилжихээр болсон тул тус гар бууг олноор үйлдвэрлэж эхэлжээ.

Оросын зэвсэгт хүчинд өмнө нь Макаровын гар бууг солих олон оролдлого хийсэн ч Ярыгины, Сердюковын зэрэг гар буунуудыг зэвсэглэлд шилжүүлээгүй аж.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ