Иван Голуновыг баривчилсныг Оросын сэтгүүл зүй, урлагийн зүтгэлтнүүд эрс буруушаав
Москвад “Медуза” сэтгүүлийн сурвалжлагч Иван Голуновыг хар тамхи хадгалсан хэргээр баривчилсныг Оросын сэтгүүл зүй, урлагийн зүтгэлтнүүд эрс буруушаажээ.
Баривчилгааг Москвагийн захирагчийн орлогч Петр Бирюковын нууц хөрөнгийн талаар түүний саяхан хийсэн сурвалжлагатай холбон үзэж байна.
Иван Голуновыг байцаахдаа Оросын цагдаа нар хүч хэрэглэн зодсон бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэхэд хүрсэн ч мэдээлэл тархжээ. Оросын Дотоод хэргийн яамнаас анх дэлгэсэн Иван Голуновыг баривчилж буй видео бичлэгийн есний нэг нь хожмын монтаж байснаа ч хүлээн зөвшөөрсөн аж. Үүнээс гадна цагдаа нар Иван Голуновын гэрт эхлээд мефедрон гэх бодис илрүүлсэн гэж мэдэгдсэн ч сүүлдээ таван грамм кокаин олсон гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ