Путин Оросын хувьд нефтийн хамгийн боломжийн үнийг нэрлэжээ
Орос улс нэг баррель нефтийн дэлхийн үнийг 60-65 ам. долларын хэмжээнд байлгахыг хүсч байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.
“Нэг баррелийн үнэ 60-65 ам. долларын хавьд байх нь боломжийн бөгөөд үүнээс дээш өсгөх шаардлага бидэнд байхгүй” гэж Путин тэмдэглэсэн байна. Оросын боловсруулах аж үйлдвэр нефтийн үнийг хэт их хөөргөдөхийг хүсэхгүй байгаа гэж тэр бас хэлжээ.
Нэг баррелийн үнийг 40 ам. доллараар бодож Оросын төсөв боловсруулсаныг Путин дурдсан байна. Энэ түвшинээс дээш гарсан нефть ба хийн бүх орлогыг амьжиргаа сайжируулах санд оруулж байгаа ажээ.
Энэ мэдээ нийтлэгдэх үед Лондоны ICE биржид наймдугаар сард нийлүүлэх Brent маркийн нэг баррель нефтийн фьючерсын үнэ 61,1 ам. доллар байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ