Израиль Сирийн цэргийн баазыг пуужингаар довтолжээ


Израиль Сирийн Хомс муж дахь “Т4” цэргийн баазын нисэх буудлыг пуужингаар довтолсон тухай “САНА” агентлаг уламжилж байна. Сирийн агаараас хамгаалах хүчин довтолгооныг няцааж, хоёр пуужинг устгасан аж.

Довтолгооны үеэр нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан ба нисэх буудлын дэд бүтэц гэмтжээ. Израиль тус нисэх буудлыг 2018 онд мөн довтолж байжээ. Тус нисэх буудалд Ираны зэвсэгт хүчнийхэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон гэнэ.

Израиль өмнө нь нэг бус удаа Сирийн цэргийн объектуудад иймэрхүү цэгэлсэн агаарын дайралт хийсэн юм. Ийм аргаар тус улс хөрш зэргэлдээ Сирид нь дайсагнагч Ираны цэргийн нөлөө өсөн нэмэгдэхээс сэргийлдэг ажээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ