Владимир Зеленскийг Вашингтонд урьжээ
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхээр Вашингтонд ирэхийг урьжээ. «Зеркало недели» сонин өөрийн сурвалжлагчийн уламжилсныг иш татан ингэж мэдээлсэн байна. Дараа нь Украины ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллийг нотложээ.
Урилгыг тавдугаар сарын 31-нд хүлээж авсан байна. Хоёр орны удирдагчид Донбассын байдлыг тодорхой хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Урьдчилан тооцоолж байгаагаар 2019 оны найм юмуу есдүгээр сард Трампыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа уг айлчлал болох ёстой гэж сонинд бичсэн байна.
Зеленский өмнөх ерөнхийлөгч Петр Порошенкогоос үзэл бодлоороо биш, харин зан аяг, бие бялдраараа ялгаатай гэж Польшийн гадаад хэргийн сайд Яцек Чапутович түрүүнд нь мэдэгдсэн юм. Украины одоогийн болон хуучин ерөнхийлөгчийн бодлого адилхан гэж дипломатч хэлсэн байна. “Энэ нь Европын талыг баримтласан бодлого. Энэ нь Украинчуудын амьжиргааны нөхцлийг сайжируулж, Донбассын мөргөлдөөнийг зохицуулах зорилготой бодлого юм” гэж тэр хэлжээ.
АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намайг хангалттай дэмжээгүй хэмээн Порошенко гомдоллож байсан нь үүнээс нэг өдрийн өмнө тодорхой болсон билээ. Хэн улс орныг удирдаж байгаагаас үл шалтгаалан Украинтай цаашид хамтран ажиллахад бэлэн байна гэж Америкийн тал мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ