Хойд Солонгосын АНУ-ыг хариуцсан тусгай төлөөлөгчийг цаазалжээ


Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн АНУ-ын талаархи бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чолийг Ханойд болсон Доналд Трамп, Ким Жон Ун нарын үр дүнд хүрээгүй уулзалтын дараа гуравдугаар сард цаазалсан тухай Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонинд мэдээлжээ.

Тус сонинд бичсэнээс үзвэл, түүнээс гадна уулзалтад оролцсон Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны дөрвөн дээгүүр тушаалын дипломатыг АНУ-ын талд тагнуул хийсэн хэмээн цаазаар авсан байна. Мөн түүнчлэн Ким Жон Уны орчуулагч зэрэг уулзалтад оролцсон хэд хэдэн хүнийг засан хүмүүжүүлэх лагерьт тодорхой бус хугацаагаар хорьжээ.

Доналд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо болж, талууд тохиролцоонд хүрэлгүй ямар нэгэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй билээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ