Хар мөрөн дээгүүр барьж буй гүүрний Орос, Хятадын хэсгүүдийг холбов
Оросын Благовещенскийг Хятадын Хэйхэтэй холбох Хар мөрөн дээгүүр барьж буй гүүрний Орос, Хятадын хэсгүүдийг холбосон тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна. Ёслолын арга хэмжээний үеэр хоёр орны барилгачид холболтын блокийн сүүлчийн боолтуудыг угсарчээ.
Хар мөрний яг голоор хоёр орны хил өнгөрдөг тул Орос, Хятадын хилийн цэргийн хөлөг онгоцууд зам холбогдсоныг илэрхийлэн нэгэн зэрэг дохионы ногоон сум бууджээ.
Тус гүүрийг 2016 оны арванхоёрдугаар сараас хоёр талаас зэрэг эхлүүлсэн бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Мянга гаруй метрийн урттай энэхүү гүүр өдөрт 630 ачааны машин, 164 автобус, 68 автомашин, 5.5 хүн өнгөрөөх хүчин чадалтай юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ