Унгарт солонгос жуулчидтай хөлөг онгоцыг мөргөсөн “Sigyn”-ы ахмадыг баривчилжээ
Унгарын нийслэл Будапешт хотноо Дунай мөрөнд Өмнөд Солонгосын 33 жуулчин, багийн хоёр гишүүнтэй хөлөг онгоц хөмрөн долоон хүн амь насаа алдаж, 21 хүн сураггүй алга болсон эмгэнэлт явдал болсон билээ.
Тэгвэл тус хөлөг онгоцыг мөргөсөн “Viking Cruises” компанийн “Sigyn” круиз аяллын хөлөг онгоцны ахмадыг Унгарын цагдаа байцаан баривчилсан тухай “France Press” агентлаг уламжиллаа. “Sigyn”-ы ахмад Юрий Ц. нь 64 настай бөгөөд Украины Одесс хотын иргэн юм байна.
Өмнөд Солонгосын жуулчид Дунай мөрнөөр Зүүн Европын зургаан орноор зохион байгуулсан аялалд оролцож байжээ. Тэдний дийлэнх нь гэр бүлээрээ аялж байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ